Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг дайчлан баривчилжээ

2022/03/21

Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг дайчлан баривчилжээ. 

Тодруулбал, Гуравдугаар сарын 18-ы өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.Дуудлагын дагуу  Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсан байна.

Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэн Д/20 настай эрэгтэй/, иргэн Б/22 настай эрэгтэй/ нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.254
    2022/03/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.127
    2022/03/21

    20 22 настай хүүхдүүд буруу гэмт хэрэг хийж явахын оронд ажил хийвэл дээр шшюүү дээ

    Хариулах
  • 59.153.113.78
    2022/03/21

    Маш сайн байна,хүнсний дэлгүүр биш газар нутаг эх орны баялагаа дээрэмдэж байгаа этгээдүүдийг эд нар шиг баоивчлах болтугай

    Хариулах