Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аян дүүргийн нутаг дэвсгэрт (2022.03.20) -ны өдөр зохион байгуулагдлаа. “Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж талбай, Туул гол, дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийж, ачиж тээвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй албан хаагчид, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, албан хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийж, 429 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.254
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах