Баянхонгор аймгийн Жаргалант сумд ГУДАМЖНЫ ӨНГӨ ҮЗЭМЖ САЙЖРУУЛАХАД 45 сая төгрөг зарцуулна

С.Гандэлгэр
2022/04/19

УИХ, Засгийн газар өөрийн харъяа байгууллагуудаа хэмнэлтийн горимд шилжих чиглэл өгч, 2022 оны төсөвт тодотгол хийж, нэн шаардлагатай бус гэж үзсэн 331 төслийн зардлыг танаж, 94 төслийг зогсоосон. 

УИХ, БОАЖ-ын яам, Хөгжлийн банк тэргүүтэй төрийн байгууллагууд хот орчимд том оврын машин унахыг хориглосон. Ард түмэн ч эдийн засгийн хүндрэлийн улмаас хэмнэлтийн горимд шилжих хэрэгцээ шаардлага үүсээд байна. 

Гэтэл зарим төрийн байгууллагууд ар араасаа өндөр дүнтэй зөвлөн туслах үйлчилгээ, тавилга, тоног төхөөрөмжийн тендер, худалдан авалт хийж байгаа нь дээд шатны байгууллагын шийдвэр, чиглэл доод, дунд шатандаа хэрэгжихгүй байгаа илрэл болж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ч шат шатанд гардаг зардлыг хэмнэх талаар байр сууриа илэрхийлж байгаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй гэж ч мэдэгдэж байв. 

Тэгвэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар 45 сая төгрөгөөр гудамж, хорооллын өнгө үзэмж сайжруулах, тохижуулах тендер зарласан байна.

https://www.tender.gov.mn/mn/i...

Эдийн засаг ийм хүндрэлтэй үед гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, тохижуулахад 45 сая төгрөг зарцуулах нь зөв эсэх нь эргэлзээтэй.Татвар төлөгчдийн төлсөн мөнгийг энэ мэт дүр эсгэсэн байдлаар зарцуулж байгаагийн сөрөг нөлөөг эргээд татвар төлөгч, ард түмэн л нуруундаа үүрэх юм. 

Тус хөрөнгө орон нутгийн хөгжлийн сангаас гарч байгаа юм.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.179
    2022/04/20

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах