Ерөнхийлөгч Ц.Хуланд холбогдох хэргийг дахин хянахыг үүрэг болгоогүй

Х.Есү
14 цаг 48 минутын өмнө

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг дахин хянахыг үүрэг болгосон гэх мэдээлэл цацагдаад буй. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр дээрх мэдээллийг худал болохыг мэдэгдлээ. 

Тэрбээр, "Энэ худал мэдээлэл байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид үндсэн хууль болон бусад хуулиар ийм үүрэг өгөх эрх байдаггүй. Аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж байхыг хүсье" хэмээжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.201
    13 цагийн өмнө

    Маш тодорхой хэрэг шдээ. Дахин хянах хэрэггүй.

    Хариулах