2025 оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.
Хур тунадас: 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 02 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Халх голын сав газраар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 27,28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-30-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-30-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29...-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.218
Hi
Хариулах