УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг эрэн сурвалжилж байна

Х.Есү
13 цаг 30 минутын өмнө

Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэргийн талаар мэдээлэл өглөө. Ж.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгагдаж буй юм. 

Түүний хувьд ээжийгээ Солонгост эмчлүүлэхээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна хэмээн өргөдөл бичиж ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. 

 Улмаар эргэн ирээгүй тул хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан хэмээн үзэж эрэн сурвалжиж байгаа талаар нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.128
    4 цагийн өмнө

    Жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан новш шүү ...ямар ч бизнес , ажил алба хийгээгүй байж байгаад ёстой гэнэт баяжисан яруу найрагч нэртэй хүн чанаргүй этгээддээ... гэхдээ хуулийн хариуцлагаас мултарч чадсан олны хэл ам үнэний шийтгэлээс мултарч чадахгүй л дээ....

    Хариулах
  • 43.228.129.162
    12 цагийн өмнө

    Энэ эргүү үхдэл солонгос макаогийн казинод хулгайлсан авлигын мөнгөө үрж байгаа биз. Ийм гөлөгнүүд бөөснүүдийг шууд бариад шоронд хатаах хэрэгтэй

    Хариулах