Д.Трампын “Худалдааны дайн”-ы эхний хохирогч нь БНХАУ, Канад, Мексик биш, Өмнөд Америк дахь хамгийн ойрын түнш Колумби болох бололтой. Хууль бусаар оршин суусан үндэслэлээр АНУ-аас албадан гаргасан колумби цагаачдыг суулгасан онгоцыг Богота хүлээж авахаас татгалзсан явдал Д.Трампын дургүйг хүргэсэн бөгөөд хариу үйлдэл нь олон улсын түгшүүрийг төрүүлж байна.
Богота онгоцыг “Иргэний биш, цэргийн онцгоц байна” гэдэг шалтгаанаар буцаасныг мэдээд Д.Трамп “АНУ-аас албадан гаргагдаж буй гэмт хэрэгтнүүдийг хүлээж авах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхыг Колумбид зөвшөөрөхгүй” гэж жиргэжээ.
Улмаар Колумбиас АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар тогтоож, тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг АНУ руу зорчихыг хориглож, визийг нь цуцална гэж мэдэгджээ.
Түүний энэхүү хандлагыг хэвлэлүүд АНУ-тай цаашид хэрхэн харилцах ёстойг бусдад үзүүлж байна хэмээн бичиж байна.
Мөн яг энэ жишээгээр “Цагаачдыг шахах” бодлогоо импортын татвартай уяж, улмаар АНУ дахь бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөхөд хүрвэл олон нийт хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр АНУ кофены хэрэгцээнийхээ 27 орчим хувийг Колумбаас импортлохоос гадна банана, түүхий тос, авокадо, цэцэг зэрэг бусад барааг импортолдог. Зөвхөн кофены импорт бараг 2 тэрбум доллараар хэмжигддэг байна. Гэсэн ч Д.Трамп өөр улсаас авчихна гэж бодож байгаа бололтой, шийдвэртэй арга хэмжээгээ албажуулсан.
Харин Колумбын Ерөнхийлөгч ням гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Колумб улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар тогтооно гээд “Д.Трамп шуналдаа автан хүн төрөлхтнийг үгүй хийх юм байна. Тэр колумбчуудыг дорд арьстан гүэж үздэгээ илэрхийллээ” гэсэн байна.
Мөн энэхүү үйлдэл нь улс орны дотоод хэрэгт оролцох, нөлөөлөхийг хичээсэн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Колумби улс өнөөдрөөс эхлээд дэлхий нийттэй нээлттэй харилцана” гэж онцолжээ. Тэрбээр “АНУ эдийн засгийн хүчин чадлаараа түрий барин төрийн эргэлт хийхийг оролдож болох ч өөрөө зөрүүд хүн тул эсэргүүцэн тэмцэх болно” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.185
Манай улс төрийн Ээвий мэт цагаачдыг ингээд нэг өдөр буцаагаасай билээ.
Хариулах