Б.Балжинням: Миний амьдралд дутуу зүйл байхгүй ч тусалья гээд ирсэн хүмүүсийг цаашаа гэж чадахгүй юм байна

Х.Есү
15 цаг 16 минутын өмнө

Олондоо "толгойтын ус түгээгч" гэх нэрээр алдаршсан Б.Балжинням өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ард түмэндээ баярлаж байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр, 

"Сайн байцгаана уу фэйсбүүк найзуудаа. Миний оролцсон "Танайд хоноё" нэвтрүүлэг гарснаас хойш олон хүн утас, чатаар урмын үг хэлж тусламж үзүүлэхээр холбоо барьж байна.

Урам хайрлаж сайхан үг хэлж гэрт ирж тусламж үзүүлэх талаар ярилцаж байгаа бүх хүмүүст баярлалаа. Миний хувьд олонтойгоо байж бусдад туслахыг л хүсч амьдардаг.

Өөрөө бусдад тус болохыг хүсдэг учраас тусалья гээд ирж байгаа хүн бүхнийг өөр шигээ бодож хүлээж авч байна. Миний амьдралд дутуу зүйл байхгүй ч сэтгэлээсээ тусалья гэж ирж байгаа хүмүүсийг цаашаа гэж чадахгүй байгааг та бүхэн зөвөөр ойлгоорой.

Энэ хүнд цаг үед олон хүн өөрсдийнхөө амьдралыг чадан ядан авч явж байж бусдад тусалья гэсэн сайхан сэтгэлээр дүүрэн байгааг энэ хэд хоног харлаа. Өглөөнөөс орой болтол усаа зөөгөөд маш олон мсж чат ирсэнд хариулж чадахгүй байгаа болохоор энд бичлээ. Бүх хүмүүст баярлалаа" гэжээ. 

Та бүхэн түүний ярилцлагыг дараах линкээр үзээрэй. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.78
    3 цагийн өмнө

    Me

    Хариулах
  • 139.5.216.115
    11 цагийн өмнө

    Зөв хүн шүү.Үлгэр жишээ авмаар.Мундаг залуудаа сайн сайхан бүхнийг хүсье.

    Хариулах