​Х.Нямбаатар: ТӨК-ийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахиж аль нэг ТӨК-д удирдлагаар томилогдохгүй болгоно

2022/06/10

Х.Нямбаатар: ТӨХК-иуд дандаа алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй. ТӨХК-ийн ТУЗ дандаа төрийн төлөөлөл томилолтоор ордог. Энэ бүх тогтолцоог халах гээд энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. ТУЗ-ийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. ТӨХК-ийг хоёр жил дараалан ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлөх үндэслэл болно. Дараа нь өөр газарт ТӨХК-д очих нөхцөл бололцоог хаана.
ТУЗ-д нөөцийн систем бий болгоно. Төрийн төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно. ТӨХК-иудын Хөгжлийн банк дахь өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүйл огт яригдаагүй. Тухайн компаниудын хувьцааг дахин өргөжүүлэх санхүүжүүлэх байдлаар өр төлбөрийг барагдуулах ЗГ-ын тогтоолын төсөл боловсруулагдаад ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа байгаа. Яг хувийн сектортой адилхан хөгжлийн банкнаас төлсөн төлбөрийг ТӨХК-иудаар өөрөөр нь төлүүлэх бодит ажлууд хийгдэж байгаа гэдгийг хэлье.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.149
    2022/06/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.194.151
    2022/06/10

    ЗӨВ.

    Хариулах