Г. Лхамсүрэн: Улаанбаатар хот цахим шилжилт хийснээр хотын орлого багадаа 16 хувиар өсөх бололцоо бий болно


2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төслийг мэдээлэл, технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Энэ талаар “Ай Си Ти групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн:

"Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт түүхэн өдөр болж байна. Дэлхий нийтийн цахим шилжилтээс Монгол Улс хоцролгүй, өөрсдийн чиг баримжаа бүхий хөгжлийг бий болгохын тулд тус төслийг эхлүүлж байгаа. Өнөөдөр үндэсний компаниудын монгол инженер, мэргэжилтнүүд мэдээлэл технологийн ололт, амжилтад үндэслэн Улаанбаатар хотын цахим шилжилтийг хийх гэж байна"

"Улаанбаатар цахим шилжилт"-ын гол зорилго нь монголд байгаа мэдээлэл, технологийн ололтыг нийслэлийн иргэдэд хүргэж, эрүүл мэнд, боловсрол, санхүү, нийтийн тээвэр, ухаалаг хот зэрэг системийг хэрэглээ болгох юм. Ингэснээр иргэдээс гарах зардал, мөн эрүүл мэнд, боловсрол, түгжрэл зэрэг олон асуудалд эерэг нөлөө үзүүлнэ.

Мөн Улаанбаатар хот цахим шилжилт хийснээр хотын орлого багадаа 16 хувиар өсөх бололцоо бий болж байгаа. Ингэснээр энэхүү нөөц бололцоогоор дэд бүтэц, зам тээвэрт хөрөнгө оруулах боломжтой болно. Нөгөөтээгүүр хэмнэсэн орлогоо хөрөнгө дутагдаж буй салбарт ашиглах боломж бий болно" гэв.

Эх Сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Б. Оргил



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.107
    2022/06/24

    Нийслэлийн иргэдэд хэрэгтэй л юм байна

    Хариулах
  • 202.55.188.108
    2022/06/24

    Saihan medee bna

    Хариулах