Б.Энх-Амгалан: Дарханы замын асуудлаар шалгуулахад бэлэн, айх зүйл алга

2022/08/22

Улаанбаатар-Дарханы замтай холбогдуулан зарим албан тушаалтныг АТГ-аас шалгаж байгаа. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан юм. 

Тэрбээр энэ талаараа хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. 

Б.Энх-Амгалан: "Өнөөдрийн байдлаар АТГ-аас намайг шалгасан, мэдүүлэг авсан, асуж тодруулсан зүйл алга байна. Би Дарханы замын асуудлаар нэлээн их мэдээлэл өгсөн. Юмны учир олдох байх, үнэн олдох байх. 

Ер нь буруутныг шалгаж тогтоох ёстой. Тийм учраас би өмнө нь ч хэлдэг байсан. Сайн шалгах ёстой. 

Энэ 2018 оны 9 сарын ажил, тухайн үед би ЗТХЯ сайд байгаагүй 2019 оны долдугаар сард тендерийн шалгаруулалт явагдсан. Тендерийн комиссыг томилох ажил бол тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга хийсэн. Азийн хөгжлийн банкны олон улсад төсөл хөтөлбөр шалгаруулдаг журам гэж байгаа. Тэр журмынхаа дагуу Хятадын компани орсон. Босго өндөр байсан болохооор Монголын компаниуд орох боломжгүй байсан. Үүн дээр асуудал гарсан гэж үзвэл тухайн тендерт оролцсон хүмүүс болон компанийг дахин шалгах байх.

Намайг шалгах шаардлагатай бол шалгана л биз. Би хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандана. Шаардлагатай мэдээ мэдээллүүдийг өгнө. Үүнээс айж ичих зүйл алга. Шалгаад хуулийн байгууллага үнэнийг тогтоох байлгүй дээ." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.198
    2022/08/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/08/22

    Huz

    Хариулах