Ховд аймгийнхан авлигатай тэмцэх үү? Тэсээд үлдэх үү?

С.Гандэлгэр
2022/08/27

Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр /2022.08.26/ эхэлж, аймгийн Засаг даргад Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлсэн ч одоог хүртэл шийдвэр гаргаагүй байна. Учир нь ИТХ дахь МАН-ын бүлэг хэд, хэдэн удаагийн завсарлагыг аваад байгаа юм. Хуралдааны үеэр ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн.

Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшигч Т.Дэлгэрсайхантай холбоотой ноцтой баримт iSee.mn сайтад нийтлэгджээ. Тухайлбал, Ховд аймгийн Засаг даргад заалнаас нэр дэвшсэн Т.Дэлгэрсайхан нь завсарлага авсан хугацаанд ИТХ-ын төлөөлөгчидтэй нэг бүрчлэн уулзаж тендер болон бэлэн мөнгө, албан тушаал амлан наймаалцаж буй аж.

Өнгөрсөн онд болсон МАН-ын 30-р Их хурлаар авлигатай тэмцэх бодлогоо баталсан ч тус нам засаглаж байгаа Ховд аймагт авлигаасаа салах бодол бага байгааг дээрх жишээ баталж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх бодлогын талаар “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ.” гэж мэдэгдэж байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа нь авлигын индексийг бууруулах үндэсний хороонд ажилладаг. Түүний хувьд ч авлигатай хийх тэмцлээ Ховдод үргэлжлүүлэхээр ирсэн нь дамжиггүй болов уу.

Улс эх орны хөгжлийг гацааж, амин хувийн эрх ашгаа хөөцөлдөж байгаа нэгнийг сонгож одоогийн нөхцөл байдалдаа гацаж үлдэхийг хүсэх үү. Авлигын эсрэг тэмцлийг Ховдод үргэлжлүүлж, нутгийн хөгжлийг түүчээлэх үү гэдэг сонголтын өмнө ИТХ-ын төлөөлөгчид тулж иржээ.

 

 



Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.125
    2022/08/30

    Цогзолмаа эгч,Дэмбэрэл өвөө,Бямбацогт ах бас бус ах эгч амраг садангаараа зөвлүүлээд үзэж тарах нь дээ.

    Хариулах
  • 192.82.85.119
    2022/08/29

    Мэдрэлгацаа...

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/08/29

    Энэ хүүхэнийг чадвартайг яаж мэдэх юм. Харвард төгссөн Элбэгдоржоо хар.Авилгалаас ард түмнээ чөлөөлнө гээд ард түмний салах юмсан гэсэн ганц асуудал хөндөөд эхлэхлээр түүнд итгээд суудалд суулгасан.эцэст нь улсаа худалдсан болгосон. Эмэгтэй хүний зарим нь шулам шиг хорон байдаг юм. Энэ хүүхэн карьер хөөсөн хүүхэн.Оюукын гарын нууц хүн.Ямар санаатай томилж ингэж их асуудал болоод баынаа. Бүү мэд.

    Хариулах
  • 202.126.90.58
    2022/08/28

    Ховдчууд дэндүү хуучинсаг хүмүүс. Дэмбэрэл гэдэг өвгөнийг бүх насаар нь УИХ д сонгосон хүмүүс шүү дээ.Одоо салхи оруулж шинэ хүнийг дэмжих хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.102
    2022/08/28

    Цус ойртсон, авилга, албан тушаалаараа гинжин хэлхээтэй чадвар муутай удирдлагуудыг халж салхи оруулах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.187.35
    2022/08/28

    Naad Oyuk-iin yashkag hoogood yavuulaach Khovd-iinhoon !!!!

    Хариулах
    • 202.9.46.28
      2022/08/28

      Хөгжилийн садаа гацаагч хүн хогууд та нарын АН ийм хогууд бэлдэж байгаа ш дээ хөгжөөд ирвэд бид АН шансгүй гээд бодчихсон эргүү төлөг.та нарт задгай авилгалд идэгдсэн хөгжилгүй ард иргэд нь ядуу байвал таалагддаг биздээ

  • 192.82.84.27
    2022/08/28

    МАН болиоч. НУТГАА ХЭН УДИРДАХ ЁСТОЙГ АРД ТҮМЭН МЭДЭХ ЁСТОЙ. АРАЙ ДАВАРЧ БАЙНА

    Хариулах
    • 202.9.46.28
      2022/08/28

      нутагтаа салхи оруулаачээ дов жалганаасаа гараачээ цаана чинь хөгжөөд байна.та нарын дээр засгийн газар гэж байгаа босоо удирдлагатай биздээ.аймгаараа салан тусгаарлах гээд байна уу эргүү дагзнууд

  • 213.87.163.12
    2022/08/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.193.231
    2022/08/28

    Хөөрхөн үтгэн

    Хариулах
  • 66.181.190.127
    2022/08/27

    Жаахан охин байж Үнэн Хорчин ИТХ-ЫН даргыг МАН бэ бүлгийн даргыг дагуулж зугтаад Одоо бүүр УИХ 2 гишүү сайд дэд сайд нараар хамгаалуулаж хотоос РЕКЭТ хийдэг залуус ч наашаа гараад ариа чдээ

    Хариулах
  • 66.181.161.94
    2022/08/27

    Нутгийн өөрөө удирдах байгууллага засаг дарга хэн байхыг шийдэх нь зөв. Бид социалист нийгмийн жишгээр явж болохгүй. Дээрээс огцруулах, томилдог буруу жишиг тогтоод нэг хүний дарангуйллын хаант засаглал тогтоно. Энэ томилгоог зөвшөөрвөл цаашид Ард иргэдийн санал бодол хамаагүй, зөвхөн дарга нарт тал засахыг урьтал болгоно гэсэн үг. Тэгвэл засаг дарга нар иргэд рүү чиглэсэн ажил хийх шаардлагагүй болно

    Хариулах
    • 202.9.46.28
      2022/08/28

      Ардчилал гэж юу юм сүүлийн 30 жил дампууруулчаад.та нар муулаад муулаад л увайгүй хүмүүс бурууг бусад рүү чихнэ өөрсдөө болохоор өлөн зантай ханаж цадахгүй идэж хумсална

  • 202.126.88.191
    2022/08/27

    Dow jalganaasaa joohon garaad bolovsrol medlegtei hun songomoor yum. Heden avilgalch medleggui buduun darga naraa dahin dahin songood l bh yum

    Хариулах
  • 202.9.46.28
    2022/08/27

    Гадагшаа явахгүй дов жалгандаа байсаар байгаад байгаа энэ амьдралдаа дасаад төсвийн мөнгө орохоор идэж ууж хуваачаад л ажил хийж байгаа гэдэг хүмүүс шүү дээ.ядаж өөр газар амьдраад сурсан бол өөр байна даа гадаадад бүр боломгүй бол хот суурин газар ажил хийж үзүүлээд нутагт нь буцаах юмсан хөгжиж байна шүү дээ

    Хариулах
  • 202.126.89.250
    2022/08/27

    Дэлгэрсайхнаар яахав дээ Ууж идэж халтаарж удирдах байлгүйдэээ

    Хариулах
  • 66.181.160.115
    2022/08/27

    Yag haragdaach sdakuud

    Хариулах
  • 103.57.92.71
    2022/08/27

    Ерөнхий сайд Оюулзгана энэ удаа буруу ажиллаж байна. Хуучин засаг дарга Дүгэржавыг огцруулахаас сарын өмнө АТГ, Тагнуул цагдаагаа Ховдод ажиллуулж Болормаагийнхаа томилгоог эсэргүүцэгчдийг намнах ёстой байсан юм. Одоо хүчний байгууллагаа ажиллуул нухчин дарах юм бол дарангуйлагч нэр зүүж өөрийнх нь нас богиносно.

    Хариулах
  • 202.9.46.28
    2022/08/27

    Дэлгэрсайхан тэнэгтэж байхаар нэрээ татаад чадварлаг бүсгүйг дэмжээд өгөөч.өөрөө орлогчоо хийгээд хэрэгжүүлэх ажил байвал наад залуу хүндээ зөвлөж хэлээд явж байхад болно шүү дээ.заавал засаг дарга болох гээд нэр хүндээ барах хэрэг байна уу

    Хариулах
    • 202.126.90.30
      2022/08/28

      Яаг үнэн

  • 64.119.19.200
    2022/08/27

    Энэ мэдлэг чадвартай хүнийг даргаар тавьж аймаг сумаа хөгжүүлэх зүйтэй шүүдээ бид хэн нь хэн бэ гэдгийг андахгүй шүү дээ

    Хариулах
  • 192.82.73.146
    2022/08/27

    Орон нутагтаа тойрон хүрээлэгчид ихтэй гавъяа байгуулдаггүй хүмүүсээ дэмжээд л байдаг нутаг орон хөгжиж дэвждэггүй бахь байдгаараа яана даа Солиод үзээч

    Хариулах