ТАНИЛЦ: ЗГХЭГ-ын даргаар томилогдох Д.Амарбаясгалан гэж ХЭН БЭ?

Т.Отгонсувд
2022/08/30

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Давхар дээл"-ний заалтыг хүчингүй болгосноор "Дан дээл"- тэй гишүүдийг чөлөөлж шинээр сайдын суудалд суух УИХ-ын гишүүд тодроод буй. 

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох Д.Амарбаясгалан гэж хэн бэ?

Тэрбээр 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн Д.Амарбаясгалан энэ удаад ЗГХЭГ-ын даргаар ажиллахаар боллоо.  1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 41 настай. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник - цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй.

  • 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал,
  • -2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
  • -2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • -2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга,
  • -2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга

Түүний 2021 оны хөрөнгө оруулгын мэдүүлгийг танилцуулъя. 

  • Хувийн орлого-71 сая 194 мянга
  •  Гэр бүлийн орлого-22 сая
  •  Хадгаламж-174 сая 437 мянга
  • Орон сууц- 11 тэрбум 98 сая
  • Авлага-472 сая
  • Мал- 1 тэрбум 942 сая 812 мянга /Хонь-1412, Адуу-51, Үхэр-219/


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.237
    2022/08/31

    ЯАЖ баяжсан юм болдоо

    Хариулах
  • 213.87.160.183
    2022/08/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.174
    2022/08/30

    Zugeer NAM dagasan hunee songoid bh uom.Meregjiliin 2.3 heltei tiim huniig songohod yana.Oyulzanaa Nomin gedeg avgsaigaa haraach.Hun.nohoi 2 iig ylgaj harahgui.dulii t1 avgai yaaj said hiideg uom.Huntei mendelj.asuultand hariulj medehgui bgaag n nee.

    Хариулах
  • 124.158.68.67
    2022/08/30

    Гадаад хэл усгүй новш юм дагуудаа. Хаанаас мэдээллээ авдаг байнаа?

    Хариулах
  • 66.181.161.13
    2022/08/30

    2say nuursnii hulgaitai holbootoi hulgaich daa

    Хариулах
  • 66.181.161.13
    2022/08/30

    nuurschin nuhurduu.J.Munkhbat ene 2 bol nuursnii tom chenj shde

    Хариулах