Чингэлэг тээврийн “ГАЦАА”-г арилгах үүрэг чиглэл өглөө

2022/09/02

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газар ажиллаж, үүрэг, даалгавар өгчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг төмөр замчдадаа талархал илэрхийлээд, бодлогын чиглэлээр бүх талаар дэмжихээ илэрхийлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хамтран ажиллахыг хүсэж дараах үүрэг, даалгаврыг өгөв.

-Юуны өмнө галт тэрэгний цуваа цөөрсөн, хоосон чингэлгийн буцаалт буурснаас үүдэлтэй чингэлгийн бөөгнөрлийг яаралтай шийдэх чиглэлд ажил хариуцсан хүмүүс онцгой анхаарч, ажил үүрэгтээ эзэн болохыг хатуу сануулсан юм. Энэ асуудал дээр элдэв шалтаг тоочих биш харин шийдэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

-Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үйлчилгээгээ хүнд сурталгүй ил тод болгоход онцгой анхаарах

-2021 онд Улаанбаатар төмөр зам ХНН 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон. Харин 2022 онд урьдчилсан байдлаар тооцоолоход 27-28 сая тонн ачаа тээвэрлэх магадлалтай байна. Ачаа, тээврийн эргэлт ийн буурч байгаад анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авах,

-Мон-П1, Мон-П2 зээлийн үлдэгдэл төлбөрөөр дүрмийн сан нэмэгдүүлэх Оросын талын хөрөнгөөр хөдлөх бүрэлдэхүүн авах ажлыг зохион байгуулах, УИХ-ын тогтоолын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэх

-Эдийн засгийн нөхцөл байдал хэвийн хэмжээнд ортол УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн болон нийгмийн чанартай ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхгүй байх

-Тээврийн алдагдлыг бууруулахын тулд зарим тарифыг индексжүүлэх, өртөг зардлаа бууруулж хэмнэлт гаргах  шийдлийг олж, эдийн засгийн тооцоо судалгаа хийн танилцуулах

-Галт тэрэгний хүрэлцээг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүх шатандаа онцгой анхаарах

-Нүүрс болон шахмал түлшний нийлүүлтэд анхаарч, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарах

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэхэд онцгойлон ач холбогдол өгөх

-Хүнсний ногоо, улаан буудайг шуурхай тээвэрлэхийг үүрэг болголоо.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 118.101.236.98
    10 цагийн өмнө

    Энэ нэг хөдөөний орк худлаа дүр эсгэхээс өөр юмгүй.Үүрэг даалгаврыг хэн ч өгч чадна.Жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулахаа л бод.Энэ нөхөр энэ салбарын талаар А ч байхгүй.Ядахдаа Чойжоо шиг тэр салбарт нь суралцсан биш.

    Хариулах
  • 66.181.160.50
    2022/09/03

    Заавал чингэлгээр тээвэрлэнэ гэж бүх ажлаа гацаадаг ийм тэнэг шийдвэр гэж байх уу? Халтартаа арга хэмжээ ав аа. Битгий түүний амаар яваад байна. Мэргэн жараахай минь! Ажлаа аваад л чингэлэг тээврийг цуцлах юм байх гэж бодсон чинь худлаа үүрэг өглөө ажиллалаа гээд попроод явдаг байна шүү дээ!

    Хариулах
  • 66.181.160.50
    2022/09/03

    Хэн ч үүрэг өглөө гэж донгодож чадна. Амаараа юу ч хийж чадна. Зам дээрээ өөрөө хагас, бүтэн сайн өдөр ажилчихдаа!Нээх худлаа 10 20 мин болоод л явчина! Та нарыг юу ч гэж хулхидана шалтаг гаргана за юу ?! Та нар цааш нь баяжуулаад ард түмэнд ярина бүтэхгүй ээ! Өөрснөө газар дээр нь 7 хоног ажил.

    Хариулах
  • 213.87.163.90
    2022/09/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.25.229
    2022/09/02

    Энэ пизда хүртэл сайд болчихдог эргүү төрийг анх удаа харлаа.

    Хариулах