А.Отгонбаатарыг лайв хийж, танхайрсан гэж үзэн торгожээ


Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг үг, үзэл бодлоо илэрхийлэхдээ алба хаагчдыг доромжилж, танхайрсан гэж үзэн шүүхээс торгох ял оногдуулжээ. 

Тодруулбал,  А.Отгонбаатар нь 2023 оны 01 дүгээр сарын 09, 20 –ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийх үедээ тодорхой бус шаардлага гаргаж, шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар А.Отгонбаатарын дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.84
    2023/03/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.26.195.31
    2023/03/14

    Лайв хийнэ ч гэх шиг, сельфи хийнэ ч гэх шиг. Ёстой нөгөө саваагүй нохой саранд хуцна гэдэг энэ дээ.

    Хариулах