“БНХАУ-ын Байгалийн баялгийн яамнаас авсан” гэх тайлбартай нэгэн газрын зураг Казахстан улсын олон нийтийн сүлжээнд үе, үе гарч ирэн иргэдийг талцуулдаг байжээ. Саяхан ээлжит удаагаа сүлжээнд тархаж, иргэд ихээр бухимдсан тул Stopfake.kz цахим хуудас уг зургийн үүсэл гарлыг судлан үнэн зөв мэдээллийг хүргэсэн байна.
Уг зурагт Казахстан, Тажикистан, Узбекистан, Монгол, Киргизстан зэрэг Төв Азийн таван улс, ОХУ-ын Алс Дорнодыг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан байх бөгөөд дээр хэлсэнчлэн, “БНХАУ-ын Байгалийн баялгийн яамнаас авсан” гэсэн тайлбартайгаар тархаж байсан. Stopfake.kz зургийн үүсэл гарлыг сурвалжилсаар 2015 онд твиттерийн Fakomonic хэмээх хаягнаас анх ОХУ-ын хэрэглэгчдийн тунд тархсаныг олж тогтоожээ. Зургийн хувьд, одоогийн БНХАУ, Төв Азийн нутаг дэвсгэрт оршиж байсан эртний Цин улсын газрын зураг бөгөөд БНХАУ-ын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт байдаг юм байна.
Энэ зураг манайд мөн тархаж, буруу зөрүү ойлголт төрүүлэх магадлалтай тул мэдээллийг орчуулан хүргэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.109
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах172.59.168.155
Shaadag gar wee??? Tsin ulsiinh geh shig… iim tuuh ertuntsud bhgui Manjiig es tootswol tuv halh bolon Mongolchuud hezeech Tsin ulsiin haryand bsangui. Ene zurag yaltchgui shine tsagiin hujaa nariin arga uhaan. Ted ediin zasgiin huvid hamaaraltai bolgoh zamaar hyanah gej bgaagaa zuragt buulgajee….
Хариулах