Авто уралдааны “Формула 1” ангиллын дэлхийн долоон удаагийн аварга, домогт нисэгч Михаэль Шумахерын гэр бүл “Die Aktuelle” сэтгүүлийг шүүхэд өгөхөөр төлөвлөж байна. Уг сэтгүүл Михаэль Шумахераас авсан мэтээр өөрсдөө ярилцлага зохион нийтэлж, хариултуудыг “Хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн” хэмээн тайлбарлажээ.
Ярилцлагын агуулгын тухайд гоц гойд ч юм уу, хор хөнөөлтэй зүйл үгүй, Михаэлийн талаар өмнө нь гарч байсан баталгаатай мэдээллийг л түүж, өөрөө хэлсэн мэт болгосон байж. Тухайлбал, “Эхнэр, үр хүүхэд минь миний адислал, тэдэнгүйгээр би өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан”, “Багийнхныхаа тусламж, гэр бүлийнхнийхээ асаргаа сувилгааны ачаар одоо өөрөө зогсож, ганц нэг алхдаг болоод байна” гэх мэт.
Гол нь, “Die Aktuelle”-ийн редакц өдгөө 54 настай М.Шумахерын инээмсэглэсэн зургийг нүүр хуудастаа “Михаэль Шумахер: Анхны ярилцлага” хэмээн гарчиглаж, хариултыг үүсгэхдээ хиймэл оюун ухаан буюу charatcter.ai гэх программ ашигласан гэдэг тайлбараа дотор нүүртээ л бичсэн юм байна. Тиймээс гэр бүлийнхэн нь шүүхэд хандахаар болжээ.
Михаэль Шумахер нь автоспортын ноён оргил гэгддэг “Формула 1” ангиллын ДАШТ-д 1994, 1995 онд “Бенеттон рено” багийн бүрэлдэхүүнд, 2000-2004 онд тав дараалан “Феррари” багийн бүрэлдэхүүнд багтан түрүүлсэн домогт тамирчин юм. Манай үеийн хамгийн агуу тамирчдын нэг тэрээр 2013 оны арванхоёрдугаар сард Альпийн нуруунд цанаар гулгаж яваад осолдож, хүнд гэмтэл авсан юм.
Михаэлийн "Формула 1"-ийн анхны түрүү. 1994 он.
Михаэлийн хүү Мик Шумахер “Haas” багаас “Формула 1”-т уралдаж байсан бөгөөд өдгөө “Mercedes” багийн нөөц нисгэгчээр ажиллаж буй юм.
Эхнэр Коринна нь 2021 онд бүтээгдсэн баримтат кинонд “Манай гэр бүл өмнө нь яаж амьдарч байсан, яг л тэр янзаараа амьдарч байгаа. Михаэль хүсэж байгаа учир ийм байгаа юм. Тэр гэр бүлээ үргэлж бусдаас нууцалж, биднийг хамгаалдаг байсан. Бид ч бас түүнийг яг л ингэж хамгаална” хэмээн ярьж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.151.54
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах