thehindubusinessline.com: Монгол Улс Энэтхэгийг коксжих нүүрсний шинэ зах зээл гэж харж байна

Х.Батсайхан
11 цаг 40 минутын өмнө

Монгол Улс Энэтхэгийг коксжих нүүрсний борлуулалтын шинэ зах зээл, боломжит түншээ гэж харж байгаа талаар тус улсын эдийн засгаар дагнан бичдэг thehindubusinessline.com цахим хуудаст мэдээлжээ. Манай талаас харилцаа холбоогоо тогтоож, яриа хэлэлцээрт шилжих эхлэлийг тавихаар Ган, төмөрлөгийн яаманд албан ёсоор хандсан гэдгийг уг мэдээлэлд дурдсан байв. Энэтхэг улс бол ган хайлуулалтаар дэлхийд хоёрдугаарт ордог том үйлдвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний том импортлогчийн нэг. Одоогийн байдлаар хэрэгцээнийхээ коксын ихэнхийг Австрали, АНУ, Инонези, Мозамбик улсаас авдаг аж. Сүүлийн үед коксжих нүүрсний үнийн хэлбэлзэл өндөр болсон тул ОХУ зэрэг шинэ түнш хайж байгаа бөгөөд энэ нь боомтын сэргэлт хийж, экспортоо нэмэх боломж бүрдүүлж буй манай улсын ашиг сонирхолтой давхцжээ.  

Монголоос коксжих нүүрс импортлох асуудал Энэтхэгт анх удаа тавигдаж байгаа биш. Өмнө нь хэвлэлээр энэ талаар нэг бус удаа мэдээлж байсан. Компанийн түвшинд хэлэлцээр явагдсан тохиолдол ч байдаг юм байна. Энэтхэгүүдийн хувьд манай улсын далайд гарцгүй нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн зардал өндөрсөх, мөн манай ордууд дахь коксжих нүүрсний чанар гангийн үйлдвэрүүдийнх нь зууханд таарч тохирох уу гэх мэт судалж тогтоох шаардлагатай асуудлууд байгаа аж.

Албаны эх сурвалжийнх нь өгсөн мэдээллээс үзвэл, Энэтхэг улс манай саналд нааштай хандаж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг гангийн үйлдвэрүүд өөрсдөө гаргана гэсэн байр суурь баримталж буй юм байна.

Манай улсын хувьд, төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн барьж буй баяжуулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно. Үүнтэй зэрэгцээд түншийнхээ тоог нэмэх шаардлага үүсээд буй бөгөөд энэ нь зөвхөн эдийн засгийн асуудал биш юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах