Р.Т.Эрдоган Засгийн газрынхаа 17 сайдын 15-ыг нь сольжээ

Х.Батсайхан
2023/06/05

Туркийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Р.Т.Эрдоган тангараг өргөснийхөө дараа Засгийн газрынхаа бараг бүх сайд нарыг сольжээ. Тухайлбал, ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан Яшар Гюлерийг Батлан хамгаалахын сайдаар, Станбул хотын захирагч Али Ерликаяг Дотоод хэргийн сайдаар, ТЕГ-ын дарга Хакан Фиданыг Гадаад харилцааны сайдаар, 2009-2015 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Мехмет Шимшекийг мөн яамны сайдаар дахин томилжээ.

Танхимын 17 гишүүнээс Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа, Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой нар л суудлаа хадгалж үлдсэн байна.   

Р.Т.Эрдоганы тангараг өргөх ёслол энэ сарын 3-ны өдөр болсон бөгөөд таван жилийн хугацаатай байх юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд Кылычдароглуг саналын багахан хувийн зөрүүгээр ялсан. Харин Парламентын сонгуульд нам нь Кылычдароглугийн тэргүүлсэн эвслийг илт давуу ялсан юм. Тодруулбал, Р.Т.Эрдоганы нам 323 суудал, Кылычдарогугийн тэргүүлсэн эвсэл 212 суудал авчээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах