Днепр мөрөн дээр барьсан усан сан, УЦС далан энэ сарын 6-ны өглөө үүрээр цохилтод өртөж нурсан билээ. Сангаас алдагдсан улс мөрний эрэг орчмын, нийт 40,000 гаруй оршин суугчтай хот тосгодыг болон тариалангийн талбайг усанд автуулж, дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ өсөх нөлөө үзүүлээд буй. Цаашдаа халдварт өвчин гарах, эрчим хүчний хомсдол нүүрлэх, цаг уурын бэрхшээл үүсэх гэх мэт олон таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгаа.
Тэгвэл энэ асуудалд дэлхийн удирдагчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. Даланг нураасан эзэн одоогоор ил болоогүй, Украин, ОХУ бие, биеэ буруутгасан хэвээр байгаа бөгөөд удирдагчдын байр суурь ч хуваагджээ.
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛ-ийн дарга ШАРЛЬ МИШЕЛЬ болсон явдалд шууд ОХУ-ыг буруутгасан өнцгөөс хандсан байна. Тэрбээр мягмар гарагт твиттер хуудастаа “Бид ОХУ-д хариуцлагыг нь үүрүүлнэ” гэж жиргэжээ.
ЕВРОКОМИСС-ийн дарга Урсула он дер Ляйен мөн ОХУ-ыг буруутгаж, “Даланг сэтэлсэн нь иргэний барилга байгууламж руу довтолж, зуу, зуун мянган хүнд аюул учруулсан харгис довтолгоо” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр усанд автсан газар нутгийн Украинд харъяалагдах хэсэгт аж төрж байгаа оршин суугчдад шаардлагатай тоног төхөөрөм болсон бусад эд зүйлсийн тусламж үзүүлэхээ амалжээ.
ГЕРМАН-ы Канцлер Олаф Шольц болсон явдалд ОХУ-ыг буруутгаж, реакторуудынх нь хөргөлт Каховскийн усан сангийн түвшнээс хамаардаг Зампорожийн АЦС-ын нөхцөл байдлыг анхааралтай ажиглахаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Каховскийн далан нурсан талаар байр суурь илэрхийлсэн ч түүндээ ОХУ-ыг буруутгасан утга илэрхийлээгүй аж.
БРИТАНИЙН Ерөнхий сайд Риши Сунак мөн дотолгоо нь иргэний байгууламж руу хийсэн ноцтой дайралт гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч тагнуулын шугамаар мэдээлэл авахаас нааш гэм буруугийн талаар байр суурь илэрхийлэхэд хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийхээр бол, одоо ослоос үүдэх хор хохирлыг арилгах, урьдчилж сэргийлэх нь хамгийн зөв аж.
КАНАД-ын Ерөнхий сайд Жастин Трюдо Оттавад сэтгүүлчидтэй уулзахдаа мөн Риши Сунактай ижил байр суурь илэрхийлжээ.
ПОЛЬШ-ийн Ерөнхийлөгч Анжей Дуда далан руу хийсэн дайралт нь зуу, зуун мянган хүний амьдралд нөлөөлөх экологийн сүйрлийг авчирлаа гээд буруутан этгээд хэн ч бай хариуцлага хүлээх ёстой гэсэн байна.
Харин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас одоогоор ганц Молдав л байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч Майя Сандугийнх нь мэдэгдэл Урсула фон дер Ляйенгийнхтай яг давхацжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.59
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах