Өнгөрсөн лхагва гарагт ТББХ-ны хурлын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголын ногоон намыг улс төрийн зорилгоор худалдаж авсан хэмээв.
Тэрбээр "Намын жагсаалтыг худалдах гэж байна гэдэг мэдээллүүд цахим орчинд нэлээд явж байна. Нэлээд их хэмжээний, тэрбум тэрбум төгрөгөөр. Тухайлбал улсын дээд шүүхэд бүртгэлтэй, гуравт бичигддэг намыг худалдан авалт хийлээ гэдэг мэдээлэл байна. Цаашаа бас дөрөв, тавт бичигддэг намууд гээд мэдээллүүд явах нь ээ. Тэгэхээр энэ бол өөрөө зарчим нь буруу юм. Олон улсад үр дүнгээрээ жагсдаг. Манай авторитари дэглэмтэй хойд хөрш хүртэл сугалаагаар явдаг. Тэгэхээр сонгуульд байнга тогтмол ордоггүй сахилга бат байхгүй. Тэгсэн мөртлөө дээд шүүхэд бүртгэхдээ эхний хэдэд бүртгэгдсэн гэдэг агуулгаараа үнэлж зарж байгаа энэ байдлыг бид цаашдаа зогсоох ёстой. Цаашдаа үндсэн хуулиа биежүүлээд явъя гэх юм бол шударга байя. Үр дүнгээр нь үндэслээд хэн хамгийн их суудал авсан юм. Хэн хамгийн их санал авсан түүгээрээ эрэмбэлэгдээд явдаг зохицуулалт руу орцгооё гэдэг санал гаргаж байна. Та бүгд маань хүлээж аваад дэмжиж өгөөч ээ. Энэ бол ганц нэг намын асуудал биш юм. Цаашаа үндсэн хуулиа биежүүлээд явахад, парламентын ардчиллыг биежүүлэхэд, шударга өрсөлдөөн бий болгоход маш чухал юм шүү" гэсэн юм.
УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан түүний хувьд ийнхүү улс төрд эргэн ирэхээд ажиллаж эхэлсэн байна.
Тодруулбал Улсын дээд шүүхийн намын жагсаалтын гуравт бичигдэж байгаа Монголын ногоон нам Н.Номтойбаяртай хэлэлцээр хийж байгаа гэх мэдээллийг эх сурвалж мэдээлж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй намууд ар араасаа эрэмбэлэгдэх юм. Ингээд харвал жагсаалтын гуравт бичигдэж байгаа Монголын ногоон нам иргэдийн саналыг авах өндөр магадлалтай юм.
Түүнчлэн "2020 буюу Н.Номтойбаярыг хэн хэлмэгдүүлсэн бэ?" гэх нэвтрүүлэг бэлтгэн, өөрийг нь "Женко" Х.Баттулга л хэлмэгдүүлсэн гэх агуулгыг түгээсэн нь Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэх гэж байгааг илтгэж байгаа гэхэд хилсдэхгүй. Харин НАМЗХ-ны Ерөнхийлөгч байсан Н.Номтойбаярт 2024 оны сонгуулиар МАН-аас нэр дэвших мандат олдох эсэх нь эргэлзээтэй байгаа. Улмаар өөр нэг сонголтоо болгож Монголын ногоон нам болж байгаа бололтой.
Хэрвээ энэ хэлцэл амжилттай болвол Н.Номтойбаяр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа дээрээсээ гуравт бичигддэг, Монголын улс төрийн анхны намуудын нэг болох Монголын Ногоон Нам дээр суурилан, хүчирхэг эвсэл зохион байгуулах боломжтой болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.167.168
Залуу боловсролтой хүнийг дэмжнээ.
Хариулах51.79.18.87
Nomtoibayar bol yaltchgv NOMTOI hvn shoo
Хариулах64.119.21.126
uuruu duguitai hvn dairch alsan,hvv ni chaminerdene gd ohiniig alsan ger bvleeree aluurchin,etseg ni kongoliin gazar shoroog bvgdii ni uhaj duusgasan buzruud
Хариулах51.79.18.87
barimtta baisan bol odoo tgd bvgd shrond bga bailgudee
120.18.229.64
Zorigtoi, zarchimtai mundag zaluu. Odoo ued hudlaa chalchdag yu ch hiij chaddaggui bandi nariin derged jinhene turiin hun, er hun. Doloogchid shees ni goojij bhaa.
Хариулах213.87.130.237
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах188.156.90.19
HUCHINDEGCH HULGAICH, HUU NI Gegch ZAGVAR UMSUGCH EMEGTEIG TSONHOOR TULHEJ ALAA BIZDE. CHI MARTSAN BAIJ BOLNOO, ARD TUMEN MARTAAGUI ALUURCHINAA
Хариулах122.201.21.99
Hvchindegch sadist hulgsich udmasraa hulgaichuud buzaruud zail
Хариулах202.126.90.83
энэ номтбаяр гэдэг ах НАЙДВАРГҮЙ элемент шиг санагддаг юм... гэмт хэрэг үйлдсэн биздээ??? ...
Хариулах