АНУ-ын хамгийн алдартай энтертайнмент төслүүдийн нэг “Disney On Ice” шоуны хөгжмийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат бичихээр болжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд энэ талаараа "Америкийн нэгдсэн улсын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Та нартайгаа хуваалцмаар санагдлаа.
Дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна