П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцож буй манай гурван дуучин өнөөдөр дуулна

Х.Батсайхан
2023/06/23

Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаан ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод үргэлжилж байна. Дэлхийд нэр хүндтэй уг уралдаанд таван дуучин Монгол Улсаа төлөөлөн оролцож буй бөгөөд өнөөдөр гурав нь /Э.Очирсайхан, Х.Мягмарсүрэн, Л.Бүүвэйбаатар/ дуулна. 

Үлдсэн хоёр нь болох, Новосибирскийн консерваторид сурч байгаа А.Отгонболд (тенор), Солонгосын Үндэсний Соёл урлагийн их сургуульд сурч байгаа Квансоны сүмийн гоцлол дуучин Х.Мөнхтүвшин( баритон) нар харин сугалсан эрэмбээрээ өнгөрсөн өдрүүдэд нэгдүгээр шатандаа оролцсон юм. Өнөөдөр 17.00 цагаас /Москвагийн цагаар 12.00/ эхлэх гоцлол дуулаачдын уралдаант сонсголын дараа шүүгчид 65 дуурийн дуулаачдаас хэн нь уралдаанаа үргэлжлүүлэхийг шийднэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна