Энэтхэг улс Монголоос түүхий эд зөөхийн тулд ОХУ-ын боомтуудыг ашиглах уу

Zuv.mn
2023/07/04

Монгол Улс Энэтхэгийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа сайн чанарын когсжих нүүрсний шинэ зах зээл гэж харж байгаа, Энэтхэгийн тал харин орон зайн алслагдмал байдал буюу тээврийн зардал гол бэрхшээл болно гэж үзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголоос Энэтхэг рүү нийлүүлэх түүхий эд, барааны тээвэрлэлтийг ОХУ-ын боомтуудыг ашиглаж хийх боломж байгаа тухай мэдээлэл indianarrative.com цахим хуудаст гарчээ.

Түүнд бичсэнээр, ОХУ, Энэтхэг улсууд одоо “Зүүн далайн хонгил” буюу Ченнай-Владивосток боомтуудыг холбосон хонгил байгуулах асуудлыг эрчимтэй ярьж байгаа аж. Хэрвээ энэ яриа хэлэлцээр биеллээ олбол, ОХУ-тай төмөр замын тээврийн салбарт ойр харилцаатай, хамтын ашиг сонирхолтойн хувьд монголчуудад бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ Энэтхэгт хүргэх боломж нээгдэх гэнэ.


Дашрамд, Энэтхэгийн Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла долдугаар сарын 6-9-нд Монголд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр худалдааны асуудал чухалчлан хөндөгдөнө гэсэн хүлээлт байна. Тэрбээр мөн Монголд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг газар дээр нь очиж үзнэ гэсэн мэдээлэл байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна