Цаг болж нөхцөл бүрдэхэд
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Өнгийн цэцэг навч дэлгэрнэ
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Өлийн өвс ургамал хагдарна
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Чи бидэн дурлалцана
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Чи бидэн хагацалднам аа.
Данзангийн Нямсүрэн
Өчигдөрхөн л бодож суулаа. Цаг нь ирдэг л хорвоо шүү дээ гэж. Буй юмс нүдэн дээр л хөвөрч, эхлэл-төгсгөл нүдэнд харагдаад байх цагт энэ амьдрал үнэхээр богинохон гэж итгэнэ. Гэхдээ бид цагийн минут секунд бүрийг алдалгүй хэмжиж, бүтэн өдрийн турш түүнийгээ л даган явдаг байтал эцэстээ туулж өнгөрүүлсэн хугацаа яагаад ийм хэмжээ баримжаагүй… ? Үнэ цэний хэмжүүр нь цаг угтаа мөн үү? Цагийн тухай илүү бодол болж суувал учрыг нь олох биш ухваргүй хэтрүүлж, сэтгэл зүрх үймрэх шинжтэй. Тэгэхээр өөр шатруу гарцгаая.
Шүлэг, дуу, кино гээд эгэл бүтээлүүд цаг болж нөхцөл бүрдэхэд бидний сэтгэлд гайхамшигтай хүрнэ, магад гайтай өвтгөнө. Үзэх цагтаа л үзэж, мэдрэх цагтаа л яруу сайхныг нь мэдэрнэ. Тэр цаг хүртэл энд нийтлэн суугаа зүйлсийг минь ой тоондоо санаж мэдрэхээр зэхэж байх буй. Ингээд юу ч гэсэн цаг хугацаа, дурлалт хосуудын сэтгэл эмтрэм түүх “RIGHT PERSON, WRONG TIME” буюу буруу цагт зөв хүнтэйгээ учирсан учралыг тодорхой өгүүлэх 10 киног хүргэе.
1 Beginners
2 In The Mood For Love
3 Brief Encounter
4 Cold War
5 Atonement
6 The Аge Of Innocence
7 Normal People
8 Blue Valentine
9 Casablanca
10 Call Me By Your Name
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна