БНСУ-д үерийн улмаас амь үрэгдсэн, сураггүй болсон хүний тоо 50-д хүрчээ

2023/07/18

БНСУ-д өнгөрсөн пүрэв гарагаас хойш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас улс даяар үер бууж, Хойд Чунчон, Кёнсан мужийн оршин суугчид ихээхэн хохиролд өртжээ. Гамшгийн улмаас өнөөдрийн байдлаар 41 хүн амь үрэгдэж, есөн хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

Тодруулбал, Хойд Чунчон мужийн Чонжү хотын Михо гол эргээсээ хальж, авто машинууд зорчиж явсан нүхэн гарцыг дүүргэснээс 14 хүн амиа алджээ. Гал түймрийн албаныхны тооцоолсноор, маш хурдан буюу хонгил 2-3 минутын дотор усаар дүүрч, зорчиж явсан хүмүүс зугтаж завдалгүй дээрх эмгэнэлт явдал болсон аж.

Хойд Кёнсан мужид 19 хүн, Өмнөд Чунчон мужид дөрвөн хүн амиа алдсан байна.


Хойд Чунчонд далан халихад олон хүн бэртэж гэмтсний улмаас улсын хэмжээнд 6500 гаруй байшин, 10500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Долоодугаар сарын 17-нд “Yonhap News”-ийн мэдээлснээр, төрийн өмчийн 628, хувийн 317 барилга байгууламж эвдэрсэн байна. Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэдээлснээр 26,900 гаруй га тариалангийн талбай усанд автаж, 579.000 мал хорогджээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.129
    2023/07/18

    Өмхий ямаан омогтой хятад гаралтай кимчинүүд үхээд цөөрөөсэй.

    Хариулах