АНУ-ын Флорида мужийн Окала Үндэсний хүрээлэнд орших нууранд матар хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Хүрээлэнд зугаалж явсан эрд яагаад ч юм бэ, нууранд сэлэх санаа төрж, улмаар сэлж байхад нь насанд хүрсэн матар дайрсан байна. Аз болоход мань эр амьд гарсан бөгөөд хүрээлэнгийн ажилтан анхны тусламж үзүүлсний дараа өөрөө эмнэлэг рүү явсан байна.
Тухайн үед нуурын сэлж болох бүс хаалттай байсан тул хүрээлэнгийн зүгээс энэ асуудпалд ямар ч хариуцлага хүлээхгүй гэнэ. Хүн рүү дайрсан матарны урт нь 2.3 метр байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна