Тэд таныг мэдэхгүй

2023/07/21

ТЭД ТАНЫГ МЭДЭХГҮЙ

Тэнгэр минь

Тэд таныг мэдэхгүй

Хээнцэр бардам ихэмсэг төрхөө гээж

Хэн нэгний төлөө сүслэн залбирдаг гэж

Зун болохыг хүлээдэг гэж

Зургаан сарын цэцэгст дуртай гэж

Намрын шувууд буцахаас эмээдэг гэж

Найрагчийн шаналант цээжийг

Налж суугаад уйлдаг гэж мэдэхгүй

Тэнгэр минь

Тэд таныг мэдэхгүй

Халимаг богинохон үсэн дээр

Ялимгүй долгиотой гэж

Хар нүдэндээ үл мэдэгхэн гунигтай гэж

Үсний чинь долгиог

Үе үехэн арилж орхидог гэж

Уйтгар гунигаа задалж

Уруулынхаа будгаа сэргээгээд

Гэрэлтэн алхдаг гэж мэдэхгүй....

  -Ж.Батбаатар                                              




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.