"The Idol" киноны од Лили Роуз Депп гэж хэн бэ?

2023/07/21

Цацагдсан даруйдаа олны шүүмжлэл дагуулаад буй “The Idol” цувралын гол дүр болох Lily Depp Melody Rose-ийн тухай хүргэж байна.

Франц-Америкийн жүжигчин, супермодель, загварын "IT" бүсгүйчүүдийн нэг тэрээр  Холливудийн алдарт жүжигчин Жонни Депп болон Францын дуучин, загвар өмсөгч Ванесса Парадис нарын охин юм.  Тэрээр 1999.5.27-нд Парис хотод төрсөн боловч эцэг эхийнх нь салалтаас шалтгаалж түүний хүүхэд нас Лос Анжелес, Нью-Йорк болон Парис хотын хооронд өрнөдөг байв.

Жүжигчний карьер

Дуучин The Weekend-ийн найруулсан HBO-ийн шинэ цуврал “The Idol”-д Блакпинк Жэнни, Трой Сиван, Дебби Райан, Хари Неф, Рэйчел Сеннотт зэрэг алдартнуудын хамт дүр бүтээсэн бөгөөд тус цуврал нь Лили Роуз Депп-ийн анхны томоохон гол дүр юм. 2014 онд аавынхаа гол дүрд тоглож, Кевин Смитийн найруулсан "Tusk" инээдмийн, триллер төрлийн кинонд жижиг дүр бүтээн жүжигчний гараагаа эхлүүлжээ. Тэрээр "Love" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ кинонд тоглосныхоо дараа жүжигчин болохыг хүсч буй талаараа хэлж байжээ.

 2016 онд өөрийн “Tusk” киноны дүрийг “Yoga Hosers”-д дахин бүтээж, тэр жилдээ “The dancer”, “Planetarium” кинонд мөн дүр бүтээжээ. 2019 онд “My Last Lullaby” кинонд тоглосон дүрээрээ Лос Анжелесийн кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналийг хүртсэн.


Загвар өмсөгчийн карьер

Тэрээр“живх” өмссөн цагаасаа л Chanel darling байсан гэж болно. 2019 онд "The Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “багадаа ээжийнхээ бүх Chanel-ийн даашинз, гутлыг өмсөх дуртай байсан бөгөөд Парисын уран бүтээлчдийн хувийн студи руу ээжийгээ байнга даган явдаг байсан гэжээ”. Түүний ээж Ванесса Парадис 1991 онд 19 настайдаа French Maison-ы анхны сурталчилгаанд тоглосноос хойш CHANEL-ийн охин тэнгэр гэгддэг болжээ.

Лили Роуз 16 настайдаа нүдний шилний цуглуулгын сурталчилгаанд тоглож дэлхийн хамгийн залуу CHANEL-ийн төлөөлөгчөөр сонгогдсон. Тэр үеэс хойш тэрээр CHANEL-ийн гоо сайхны хэд хэдэн сурталчилгаанд тоглож, French Maison-ы домогт шоунуудад туршлагатай тэргүүн эгнээний загвар өмсөгч байжээ.

2017 онд кутюр загварын шоунд  Лили ягаан хуримын даашинз өмсөн шоуг өндөрлүүлж байжээ. Загварын шоунуудад хуримын даашинз өмсөн алхах нь маш нэр хүндтэйд тооцогддог.

Хувийн амьдрал

2023 оны эхээр америкийн дуучин, рэппер 070 Shake-тэй гадуур явж байгаа нь олны нүдэнд өртөж төд удалгүй Лили үерхлийн мэдээгээ Instagram story-доо хийн баталсан. 5 сард гарсан нийтлэл дээр Лилигийн аав охиноо эмэгтэй хүнтэй үерхэж байгааг нь хүлээж зөвшөөрсөн гэдгээ хэлж байжээ.

Лилигийн хамгийн дуулиантай, хүмүүст мэдэгдсэн үерхлийн мэдээ нь The King кинонд тоглож байх үедээ Тимити Шаламеттэй нэр холбогдож дотноссон. 2018 онд анх үерхлийн мэдээ нь цацагдаад улмаар олон нийтэд ил болсон. Өөрсдөө ч баталсан бөгөөд Тимоти хөлөг онгоцон дээр хамт байсан үеийнхээ талаар “Миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг байсан” гэж хэлж байжээ. Удалгүй 2020 онд хоёр тийш болжээ.








Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.