Хятадын Гадаад харилцааны сайд сураггүй болсон тул Британи улс Бээжинд хийх айлчлалаа цуцалжээ

Zuv.mn
2023/07/22

Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли БНХАУ-д хийхээр төлөвлөөд байсан айлчлалаа цуцалжээ. Хэвлэлүүд айлчлал цуцлах болсон гол шалтгааныг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд сураггүй болсонтой холбон тайлбарлаж байна.

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Цинь Ган сарын өмнө ОХУ, Шри Ланка, Вьетнам улсуудад албан ёсны айлчлал хийснээсээ хойш олон нийтэд дахиж харагдалгүй, сураггүй алга болоод байгаа юм. Гэхдээ өөр бусад эх сурвалжууд үүнээс гадлна олон шалгаан байгаа гэж мөн мэдээлж байгаа юм.

Тухайлбал, нэг нь БРИКС-ийн тэлэлт. ОХУ-Украинаар илрэн гарч буй хоёр туйлын тэмцэл өөр фронтод зэрэг зэрэг явагдаж байгаа. Аргентин зэрэг олон улс БРИКС механизмд нэгдэхээ илэрхийлсэн нь үүний нэг жишээ. Тэгвэл Европын холбооноос саяхан БРИКС-т шинээр нэгдэхийг завдсан улсуудад хандаж, ОХУ-Украины асуудал шийдэгдээгүй байхад ядаж гишүүнээр элсэхээ азнаач гэсэн хүсэлт гаргасан байна.

Өөр нэг нь БНХАУ-аас Япон тэнгист өнгөрсөн пүрэв гарагаас зохион байгуулж буй “Умар. Хамтын ажиллагаа 2023” /Север. Взаимодейвствие 2023/ тэнгисийн цэргийн сургуулилт. Энэ сургуулилтад ОХУ оролцож байгаа явдал Бриатнийн сайдыг Бээжинд хийх айлчлалаа цуцлахад нөлөөлсөн хүчин зүйл байж болно гэжээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна