Станбул хотын усны нөөц 40 хувиар багасжээ

Х.Батсайхан
Өчигдөр 13 цаг 46 минут

Европт үнэмлэхүй халуун өдрүүд үргэлжилж байна. Туркийн эртний нийслэл Станбул хотын ундны усны нөөц долоо хоногийн дотор 2 хувиар багасжээ. Зун эхэлснээс хойш тооцвол усны хорогдол 40 хувьд хүрсэн байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Daily Sabah” сонинд бичсэнээр, энэ долоо хоногт тус хотод Цельсийн 49.1 градусын халуун тэмдэглэгдсэн. Бусад өдрүүдэд 35-40 орчим градусын халуун байсантай холбоотойгоор ундны усны хэрэглээ түүхийн дээд хэмжээнд буюу хоногт 3.5 сая кубметр болж өссөн аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.