Энтони Блинкен БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын бодлогыг “Араатанлаг” гэжээ

Х.Батсайхан
2023/07/26

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Тонга улсад айлчлах үедээ БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын бодлогыг “Араатанлаг” гэж нэрлэжээ.

“Сайн засаглалыг алдагдуулж, авлига хээл хахуулийг өөгшүүлж болзошгүй эдийн засгийн хулгайн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ард Хятад улс байна” гэж А.Блинкен тус улсад ЭСЯ-аа нээх ёслолд оролцох үедээ хэлсэн байна. Гол нь, Бээжингийн тусламж, хөрөнгө оруулалтаас сэрэмжлэхийг сануулж, Хятадын хөрөнгө оруулалт ихэвчлэн онцгой нөхцөлтэй ирдэг гэж тодотгожээ. “Бидний ажиглаж байгаагаар БНХАУ-ын нөлөө өргөжихийн хэрээр зан араншин нь улам асуудалтай болж байгаа” гэж тэрбээр онцолсон байна.

Барууны орнууд ОХУ, БНХАУ-тай явуулж буй эчнээ тэмцэлдээ гуравдагчуудыг татан оролцуулахыг хичээr байгаа ч одоо тогтож буй системийн гол золиос болж үгүйрч хоосорсон тэд ОХУ, БНХАУ-д талтай хандаж буй нь Вашингтоноос энэ ажилдаа их хүчин чармайлт гаргахыг шаардаж байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна