БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин армидаа цэвэрлэгээ хийж, цэргийн эрхтнүүдийг сольж өөрчилсөн талаар ВВС мэдээллээ. Энэ удаагийн “цэвэрлэгээнд” цөмийн зэвсэглэл хариуцсан генералууд өртсөн болохыг ВВС мэдээлэлдээ онцолсон байна.
Тухайлбал, Хятадын Ардын чөлөөлөх армийн Пуужингийн салбарын захирагч, генерал Ли Ючао орлогчийн хамт цэвэрлэгээньд өртсөн байж болзошгүй, сүүлийн хэдэн сар “алга болсон” гэжээ. Мөн Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагчийн орлогч Ван Хоубинь, ХКН-ын Төв хорооны гишүүн Сюй Сишэн нар солигдсон байна.
Ши Жиньпин эдгээр томилгоог хийх бүрэн эрхтэй ч сүүлийн 10-аад жилд болж байгаа хамгийн том “Урьдчилж төлөвлөөгүй” томилгоонууд болохыг ВВС онцолж байна. Тэр тусмаа цөмийн салбарын удирдлагыг өөрчилсөнд барууныхан ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд БНХАУ цөмийн зэвсэглэлийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт орсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна