АНУ-аас Хаитид үүрэг гүйцэтгэж байсан сувилагч эмэгтэй бага насны хүүхдийнхээ хамт хулгайлагдаад долоо хонож байна. Тэгвэл энэ үйл явдал карибын тэнгисийн хаити улсад эмх журам тогтоож, Засгийн газрын хяналтыг сайжруулах ажилд олон улс оролцох боломжийг нээж өгч магадгүй байгаа талаар “Си Эн Эн” мэдээллээ.
Карибын тэнгисийн тус улс угаас хөгжил буурай улсын нэгэн байсан бөгөөд 2010 оны аймшигт газар хөдлөлтийн дараа дэлхийн хамгийн ядуу улс гэгдэх болсон юм. Улс төрийн тогтворгүй байдал даамжирсаар 2021 онд Ерөнхийлөгч Жованел Мойс алагдсаны дараа эмх замбараагүй, хууль хэрэгждэггүй байдал газар авчээ. Тус улсад оны эхний зургаан сарын байдлаар хүн хулгайлах гэмт хэрэг 1000 гаруй бүртгэгджээ.
Гэмт бүлэглэлүүд хоорондоо улайм цайм дайтаж, чухал газруудыг хянахын төлөөх өрсөлдөөний явцад бусдыг алж, тарчлаах зэргээр балмад аашилсны хариуд “Бва Кале” гэх хөдөлгөөн үүсэж, дайтагч бүлэгдлэлийн гишүүн байж болзошгүй хүмүүсийг шууд гудамжинд зодож, шатааж хөнөөсөн хэрэг ч гарчээ.
Жованэл Мойсыг залгамжилсан Ариэль Хенри засаглалаа бэхжүүлэхийн тулд олон улсаас тусламж гуйсан ч дэмжих улс гараагүй юм. Харин сая америк сувилагчийг хүүхэдтэй нь хулгайлсан хэрэг гарсны дараа Гадаад харилцааны сайд Альфред Мутуа хууль сахиулахын тулд гаднын улсын хүчний байгууллагын тусламж авахад бэлэн гэж мэдэгдсэний дагуу Кени улс 1000 цагдаа илгээхэд бэлэн байгаагаа зарлажээ. Багамын арлууд мөн 150-ийг илгээе гэсэн байна. АНУ дээрх улсуудын санаачилгыг сайшаасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.24
Харууд ийм болохоор америк улсад ад үзэгддэг юм.
Хариулах