Өчигдөр Казахстаны Алма Ата хотын Аккент дүүрэгт 16 давхар орон сууцны барилга шатаж, оршин суугчид нь хүүхдүүдээ шидэж, өөрсдөө үсэрч буйг харуулсан бичлэг цахим орчинд өнөөдөр шуугиан тарьж байна.
Гал барилгын цахилгаан шатны кабелиас эхэлж гарсан гэх бөгөөд энэ хэргийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, хэд, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохироод байгаа юм. Хууль сахиулах албанаас энэ хэрэгтэй холбогдуулан хоёр Эрүүгийн хэрэг нээжээ. Утааны эсрэг систем нь ажиллаагүйн дээр гал гарсан тохиолдолд ашиглах ёстой ослын шат нь хэрэглэхэд тохиромжгүй, хаалттай байдлаар хийгдсэн гэж үзэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна