Казахстан улс эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан иргэдээ гэмт хэрэгтнүүд гэж зарлав

Zuv.mn
2023/08/10

Казахстаны шүүх 2022 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байх үедээ хууль хүчнийхэнд алагдсан зарим иргэдэдээ ял оноожээ. Тодруулбал, Алма Атад болсон жагсаалд оролцож байгаад амиа алдсан зургаа, Кызылордын хоёр, Таразын долоон иргэнийг олон нийтийг хамарсан үймээн санмуун өдөөсөн болон терроризмын хэрэгт буруутай гэж үзсэн байна. Гэхдээ нэгэнтээ гэмт этгээд нас барсан тул гэм буруутай гэж үзсэн ч ял оноогоогүй ажээ.    

34 настай Шингис Тастанбеков тэдний нэг бөгөөд Шүүх түүнийг Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан хэрэгт голлон оролцсон гэж дүгнэсэн аж.  

Казахстаны Шүүх улс  даяар явагдсан уг жагсаалд оролцогсдоос 5,000 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, 1,200 хүнд ял оноогоод байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна