Мауи арлыг түймэр "хуйхлахад" галын дохиолол нь огт дуугараагүй

Х.Батсайхан
2023/08/14

Хавайн Мауи арал түймрийн гамшигт өртөж, 100 орчим хүн нас барж, хэдэн зуун хүн сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Одоогоор түймэрт өртсөн барилгуудын 3 хувьд нь л эрэн хайх, аврах ажил явуулжамжаад байгаа тул амиа алдагсдын тоо огцом өсөх магадлал өндөр буй.

Тэгвэл олны сэтгэлийг хямраасан бас нэгэн мэдээллийг Мауи дүүргийн цагдаагийн газрын дарга Жон Пеллетиер өчигдөр өгчээ.

Дүрэлзсэн их гал арлыг бүрхэж, байшингаас байшин руу нүүж, явахад лахайна хотод суурилуулсан гамшгийн дохиолол огт дуугараагүй гэдгийг тэрбээр сэтгүүлчдэд дэлгэжээ. 

Хэрвээ дохиолол ажилласан бол хүмүүс арай эрт зугтаж, амиа алдагдын тоо бага байх боломж байсан гэдэг асуудлыг одоо иргэд албаныханд тавьж байгаа аж.

Нэгэн цагт Хавайн нийслэл байсан Лахайана хот өдгөө сүйрлийн бэлгэ тэмдэг шиг л харагдах болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна