Вагнер группийн Ерөнхийлөгч Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл түүний үхлийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин анх удаа ярьжээ.
В.Путин: "Миний мэдэж байгаагаар Пригожин Африкаас ирээд нэг хонож байсан. Зарим нэг албаны хүмүүстэй уулзсан юм билээ. Би Пригожинийг 90-ээд оны эхэн үеэс хойш мэднэ. Тэр хүнд хэцүү хувь тавилантай хүн байсан. Пригожин амьдралдаа ноцтой алдаа гаргаж байсан хэдий ч бас авьяаслаг хүн, авьяаслаг бизнесмен байсан" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна