Төрөөс багш мэргэжлээр суралцагсдын төлбөрийг 100 хувь даахаар болсонтой холбоотойгоор багшийн цалин хангамж хамгийн өндөр болон бага улс орнуудыг танилцуулж байна.
Багшийн цалин улс орон бүрт ялгаатай ч тухайн улсынхаа бусад салбартай харьцуулахад өндөртөө ордог болохыг судалгаанд тэмдэглэсэн байна. Мөн БНСУ хүснэгтэд дундуур бичигдсэн ч боловсролыг эрхэмлэдэг улс тул сайн багшийн цалин 4000 ам.доллар хүрэх боломжтойг тэмдэглэжээ. Манай улсын тухайд, 300-600 ам.долларын хооронд байгаа юм.
Засгийн газраас шийдвэрээ зарласны дараа нийгэмд “Мэргэжилтэн үнэгүй бэлтгэх биш, мэргэжлийн үнэлэмж, цалин хангамжийг нь өсгөсөн нь илүү үр дүнтэй” гэсэн санаа хүчтэй байгаа. Манай улс өмнө нь сувилагч мэргэжлээр суралцагсдын төлбөрийг 70-100 хувь даах шийдвэр гаргахдаа ЭЕШ-ын босго оноог 501 болгож, 2.8-3 хүртэл оноотой бол 70 хувь, 3-аас дээш бол 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр журамлаж байсан. Гэсэн ч эмч сувилагчдын цалин олон улсад өрсөлдөх хэмжээнд биш тул боловсон хүчний гадагш чиглэсэн урсгал үргэлжилсээр байгаа билээ.
Багшийн дундаж цалин /Улсаар, ам.доллараар, багаас их рүү/
Сомали 15
Йемен 50
Сири 65
Ирак 90
Афганистан 94
Сири 102
Танзани 115
ӨАБНУ 128
Гана 143
Нигери 145
Уганда 147
Эфиоп 165
Бангладеш 260
Пакистан 280
Вьетнам 280
Кени 285
Египет 300
Мексик 400
Бразил 500
Энэтхэг 500
Индонези 600
Тайланд 700
Малайз 800
Колумби 900
Аргентин 1000
Турк 1100
Чили 1200
БНСУ 1300
Унгар 2000
Польш 2100
Чех 2200
Грек 2300
Итали 2300
Португал 2400
Израиль 2500
Испани 2700
Франц 2800
Ирланд 2900
Шинэ Зеланд 3000
Япон 3100
Швед 3200
Англи 3300
Австри 3390
Канад 3500
Герман 5000
Швейцарь 7000
Люксембург 8000
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.19
Судалгаа хийж танилцуулахдаа, амьжиргаатай харьцуулж, тооцоолол хийх байж танилцуулахгүй бол өрөөсгөл шүү дээ.
Хариулах202.126.90.155
Hangalttai tsalin ugvul ireeduin hurungu oruulalt terz
Хариулах