Такер Карлсон: АНУ 2024 онд ОХУ-тай дайтаж эхэлнэ

Zuv.mn
2023/08/31

Шинжээчид АНУ, ОХУ эчнээ дайнаас жинхэнэ дайнд шилжих талаар болгоомжилсон байр суурь илэрхийлж байгаа энэ үед АНУ сэтгүүлч Такер Карлсон энэ асуудлаар байр сууриа нээлттэй илэрхийлжээ. Тэрбээр Адам Короллагийн ютюб сувагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2024 оноос ОХУ-тай бүрэн хэмжээний дайн эхлүүлнэ” гэсэн байна. “Тэд ОХУ-тай дайтаж эхэлнэ. Ийм арга замаар эрх мэдлээ хадгалж үлдэнэ, ялна гэж тооцоолж байгаа. Пуужин тохиолдлоор Польшид унаж, бид үүнд ОХУ-ыг буруутган дайн эхлүүлэх болов уу” хэмээн тэрбээр ярьжээ.

Түүний яриа хувь хүний үзэл бодол, таамаглал гэдэг нь ойлгомжтой ч АНУ-д сонгуулийн уур амьсгал маш ширүүн байгааг илэрхийлж байна. Тэрбээр “Дотоодыг гэмт хэрэг ихтэй байлгах нь эрх баригчдын хувьд тогтолцоогоо хадгалах гол арга нь байсаар ирсэн. Ялагдлаас айх айдас нь Жо Байденыг Доналд Трампын эсрэг босгож байгаа” гэсэн байна. Гадагш хийх аян дайн  дотоодын үймээн самууныг намжааж, нэгдлийг хангадаг талыг Жо Байдены засаг захиргаа ашиглахыг оролдоно гэсэн санааг тэрбээр илэрхийлжээ.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.4
    2023/08/31

    Доналд трамыг шоронд хийгээд бушуухан цөмийн дайнаа эхлүүл. Хүн төрөлхтөн мөхөөсэй.

    Хариулах
  • 202.126.88.213
    2023/08/31

    Trump

    Хариулах