Африкийн Габон улсад энэ сарын 26-нд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа цэргийн эрх мэдэлтнүүд төрийн эргэлт хийж, сонгуульд ялалт байгуулсан Али Бонгог түлхэн унагаж, төрийн байгууллагуудыг татан буулгаж байгаагаа зарласан билээ. Тэгвэл цэргийн эрхтнүүд Габоны шинэ удирдагчаар генерал Брайс Олигуиг сонгосноо зарлажээ.
Харин түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Али Бонго гэрээсээ фэйсбүүк шууд дамжуулалт хийж, улс оронд нь болж буй бусармаг үйл явдлыг дэлхий нийтэд дуулгахыг уриалсан байна. Цэргийнхэн лхагва гарагийн өглөө төрийн эргэлт хийсэн гэж зарлахдаа Али Бонгогийн нэг хүүг баривчилсан гэж мэдэгдсэн юм.
Габон нь газрын тосны нөөц, олборлолтын хэмжээгээр Африк тивдээ дээгүүрт ордог бөгөөд өмнө нь Францын колони байсан юм. Дашрамд, төрийн эргэлт гарах магадлал өндөр тул Европын холбооноос Африкийн зарим улс руу цэрэг явуулж байршуулахаар төлөвлөж байсан. Цэрэг орулахаар төлөвлөж байсан таван улсын дунд Габон байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна