Пап Францис илтгэлдээ яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгийг дурдаж, үзэл санааг нь үнэлэв

Х.Батсайхан
2023/09/02

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Пап лам Францис саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт төр, иргэний нийгмийн төлөөлөлд хандаж үг хэлсэн билээ. Пап лам монголчуудад хандаж хэлсэн үгэндээ Яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгийг онцлон дурьдаж, үзэл санааг нь зөвийн жишээ болгон, дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн агуулга оруулжээ. 

Тэрбээр үгийнхээ төгсгөлд Монгол Улсыг дэлхийн түүхэнд үлдээсэн олон шинэлэг үзэл санааны анхдаг байсныг хүлээн зөвшөөрөөд "Дэлхий дахин Монголын нийгмийг танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан сурвалжит мөн чанараас үргэлжлэн суралцсаар байх болтугай" хэмээн Ерөөлийн үг өргөсөн юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.79
    2023/09/02

    Энэ үгийг нь монголчууд найруулан бичиж өгч, дараа нь итали хэлээр орчуулсан мэт сонсогдож байлаа.

    Хариулах
  • 202.126.90.1
    2023/09/02

    K

    Хариулах