АНУ-ын Шүүх Капитолийн үймээнд оролцогчдод оноох ялаа чангаруулж байна

Zuv.mn
2023/09/02

АНУ-ын Шүүх хэт барууны үзэлт “Proud Boys” гэх бүлэглэлийн толгойлогч Жо Биггст “Капитолийн үймээн”-д оролцсоны учир 17 жилийн ял оноолоо. Бүлэглэлийн гишүүн Закари Рел гэгид 15 жилийн ял өгчээ. Шүүх өмнө нь үймээнд оролцсон “Oath Keepers” бүлэглэлийн толгойлогч Стюарт Роудс гэгчид 18 жилийн ял оноогоод байсан юм.

Жо Биггс нь энэ жил 38 настай, армиас тэтгэвэрт гарсан нэгэн бөгөөд Прокуророос түүнийг Цагаан ордныг дайрч эзэлсэн үймээний гол буруутнуудын нэг гэж үзжээ. Шүүхээс Капитолийн үймээнд оролцогсдод оноох ялаа чангалж байгаа нь яг энэ хэргээр шалгагдаж буй, Ерөнхийлөгч асан Д.Трампад хүндээр тусаж магадгүй хэмээн дэмжигчид нь санаа зовж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.21
    2023/09/02

    АНУ-д жагсаал хийвэл шоронд хорьдог юм байна. Дүр эсгэсэн ардчиллын тарна танигдаж байна.

    Хариулах