Энэтхэг улс хэдхэн хоногийн өмнө сарны өмнөд туйлд анх удаа өөрөө явагч аппарат буулгасан билээ. Тэгвэл өнөөдөр тус улс нарыг ажиглаж судлах зорилготой сансрын хөлгийг өнөөдөр амжилттай хөөргөсөн байна.
“Aditya-L1” хөлөг өнөөдөр Энэтхэгийн цагаар 11.50 /Улаанбаатарын цагаар 14.20/ цагт Шрихарикота дахь сансрын нисэх буудлаас амжилттай хөөрчээ.
Энэтхэг улс Сарны өмнөд туйлын ойролцоо газардсан анхны улс болж түүхэнд бичигдсэнээс хэдхэн хоногийн дараа наранд ажиглалтын анхны нислэгээ эхлүүллээ.
Нар дэлхийгээс 150 сая км зайд байдаг. Тэгвэл энэтхэгийн хөөргөсөн хөлөг эхний ээлжинд энэ зайн 1 хувь буюу 1.5 сая км-ийг туулах зорилго тавьсан байна.
Зурагт L1 /Lagrange1/ гэж нэрлэсэн цэг нь дэлхий, сансрын хөлөг хоёрын наранд татагдах хүч яг тэнцэж ирэх цэг юм. Тэнд очоод хөлөг дэлхийтэй ижил хурдаар нарыг тойрч эргэх тул маш баага эрчим хүч зарцуулах гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна