УОК-ын өчигдрийн хуралдаанаар энэ сарын 15-аас улбар шар бүст шилжихээр болсон. Улмаар үйлчилгээний байгууллагууд 21:00 цаг хүртэл ажиллах бөгөөд шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, шөнийн 23:00-06:00 цаг хүртэлх хугацаанд авто замын болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, орон сууц, гэр хорооллын бүсэд цагдаа нар хамгаалалтад гарах юм.
Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний хуралдаанаар Ковид19 цар тахлын үеийн гамшгийн түвшинг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр ангилж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ажиллах түр журмыг баталсан. Хэрэв халдвар хүн амын дунд өргөн тархаж, сүүлийн 14 хоногт шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх үүсвэр тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй тохиолдолд "Улбар шар" түвшинд шилжихээр түр журамд заажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.242.68
Шөнө угаасаа хэн явах юм. Хүн хүчээ зөв зохион байгуулаач. Тэнэгтээд байхаар яаж ажил бүтэх вэ.
Хариулах