Тодруулга: Дундговь аймагт алга болсон 455 хүнээс 395 нь олдож, ТАВАН хүн энджээ

С.Гандэлгэр
2021/03/15

Дундговь аймгаас 341 алга болж, өчигдор 23:00 цагийн байдлаар 99 нь олдоод байна гэсэн мэдээллийг Дундговь аймгийн онцгой комиссоос өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр 11:00 цагийн байдлаар ямар нөхцөл байдалтай, хэдэн хүн олдсон талаар Дундговь аймгийн Засаг даргын орлогч Н.Анхбаяртай холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.

Алга болсон 455 хүнээс хэчнээн иргэд олдоод байгаа вэ ? 

Одоогийн байдлаар алга болсон 455 хүн байгаагаас 395 нь эсэн мэнд олдсон байгаа. 60 хүнийг эрэн хайж байна.

Эндсэн, бэртэж гэмтсэн хүн бий юу ? 

Олдсон хүмүүсээс эмнэлгийн тусламж авсан хүн одоогоор алга. Бүгд эсэн мэнд олдсон гэсэн мэдээлэл ирсэн. Таван хүн эндсэн байна. Түүнээс нэг хүнийг нь таниж чадаагүй байгаа. 

Хичнээн алба хаагч ажиллаж байгаа вэ ? 

Эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулж буй бөгөөд нийт 74 техник хэрэгсэлтэй 223 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна