Өнөөдрөөс үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар

2021/03/15

Улсын Онцгой комиссын хуралдаанаар нийслэл хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.

Ингэснээр өнөөдрөөс буюу 15-аас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаад байна. Үүнд,

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско, кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг 

8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/

9. Алжаал тайлах төв 

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ 

12. Дэн буудал 

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

Онцгой байдлын ерөнхий газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна