Ойрын хавьтал болсон иргэдийг долоо хоног ажиглах байранд тусгаарлана

2021/03/15

Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.

  • Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд долоо хоног, гэрийн тусгаарлалтад долоо хоног тусгаарлана.
  • Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад долоо хоног байна.
  • Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг долоо хоног тухайн орон нутагт нь ажиглана.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна