Иргэн А.Цэрэнпил Засгийн газарт шаардлага хүргүүлж, хүйтэнд хөл нүцгэн зогслоо

2021/03/15

Иргэн А.Цэрэнпил "хэлмэгдсэн" гэх хоёр хүүхдийнхээ хэргийн үнэн зөвийг тодруулахын тулд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, Засгийн газрын үүдэнд хөл нүцгэн зогслоо.

Тэрбээр "Миний хүү Баярцогт овогтой Алтайбаатар, Э.Анхбаяр нар нь хамтдаа хувиараа гүүзүү засвар, граш ажиллуулдаг байсан. 2018 оны аравдугаар сарын 18-нд ахынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд гарсан ба тэр өдөр Г.Идэрбат гэх хүн Б.Алтайбаатар руу утасдаж уулзая гэсэн. Э.Анхбаяр нь 4 настай хүүхэд рүүгээ явсан бол Б.Алтайбаатар, Г.Идэрбат нар хорооллын хоолны газарт орж байтал тусгай багтай хүмүүс барьж авч явсан.

Г.Идэрбат "санхүүгийн дэмжлэг авна" зарын дагуу холбогдсон охидод өөрийн бичиг баримтаар байр хөлсөлж өгсөн байна. Б.Алтайбаатар нь туслахыг гуйсны төлөө унаа тэргээр үйлчилсэн. Улмаар миний хүү Б.Алтайбаатарт 20 жилийн ял оноосон. Э.Анхбаяр нь эхнэртэйгээ муудалцаад тус байранд түр байрлаж байсных нь төлөө 17 жилийн хорих ял оноосон. Миний хоёр хүү нь өөрсдийн хөдөлмөрөөр ажиллаж байсан ба хэргийн явцад дөрвөн цагдаа 48 цагийн турш зодож эрүүдэн шүүсэн. Дээрх хэргийн үнэн мөнийг тодруулж өгнө үү. хэмээн бичсэнийг А.Цэрэнпил уншиж танилцуулав.

Шаардлагыг цагдаа нар холбогдох албаны хүнд дамжуулан өгсөн ба А.Цэрэнпил нь хариу өгөх хүртэл "Засгийн газрын ордныг тойрч алхана, удвал хувцсаа тайлж эхэлнэ" гэлээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.61
    2021/03/16

    Hediigeer uuriin ur huuhed bailgaach Iim gemt hereg hiisen bol zuv baij onogdson yalaa edlehees uur argagyi zasag yah bilee

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/03/16

    Яахав, эх хүн өөрийн үрийнхээ төлөө явж байгааг өрөвдөж байна. Гэхдээ хэлмэгдүүлсэн энэ тэр гээд 6 жилийн дараа гэнэт яриад байгаа нь сонин байна

    Хариулах
  • 202.179.26.136
    2021/03/16

    Гурван шатны шүүхээр ял аваад зургаан жил болсон юм байна , хүн амьны гэмт хэрэг хийсэн хүмүүсийг засгийн газар мэдэж гэм бурууг нь тогтоохгүй байхаа хө. Утгагүй л шаардлага байна даа хүүхэдүүдээ л хүмүүжүүлэхэд анхаарах байж даа, энэний чинь цаана амь нас нь хохирсон хүний ар гэр гэж байгаа шүү дээ. Аливаа хэрэгт холбогдогчийн гэм бурууг эцэг эх нь тогтоогоод байвал балай юм болох байх даа эх хүн хүүхэддээ буруу өгөхгүй шүү дээ миний хүүхэд буруугүй л гэнэ

    Хариулах