Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж Ковид19-ийн эсрэг вакцин хоёрдугаар сарын 23-нд хийлгэснээр Монголд вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн. Шадар сайд С.Амарсайханы мэдээлснээр, гуравдугаар сарын сарын 14-ний 21 цагийн байдлаар Ковид19 дархлаажуулалтад нийслэлийн хэмжээнд 112 мянга 294 хүнийг хамруулсан байна.
Дархлаажуулалтын хоёр дахь тунг хэзээ хийж эхлэх талаар “Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид дархлаажуулалтын цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байна” гэж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна